Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн дахь удаагийн тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хороонд хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав.
Энэ жил УАШТ-д дэвжээндээ эргэн ирсэн, Азийн аварга Ц.Наранжаргал, Азийн аварга, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч О.Ууганбаатар, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч нар зургаа, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, “World masters” тэмцээний алт, мөнгөн медальт Г.Хэрлэн, Азийн аварга Ц.Цогтбаатар нар дөрөв, ОУХМ Б.Мөнхтуяа, бөхийн цөөнгүй төрлөөр барилддаг О.Мөнхцэцэг, армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана нар гурав, “Ворлд мастерс” тэмцээний мөнгөн медаль, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг, улсын начин Б.Серик нар хоёр, Б.Хорлоодой, Б.Алтанцэцэг, Л.Өнөболд нар анх удаа түрүүлэв.
Мөн энэ жил УАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 90 кг-д барилдаад үзүүрлэн, ясны бөх гэдгээ батлав.
Тэмцээний шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Л.Өнөболд, эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Д.Бадрах нар шалгарав.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин