- 2020 оны УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулиар АН-аас нэр дэвшихээр горилж байгаа. Яагаад АН-ыг сонгох болов. Энэ талаар яриагаа эхэлье.
- 30 жилийн туршид ардчиллын бий болгосон үнэ цэнэ гэж бий. Хүлээлт ч бий. Үнэ цэнийг нь улам өргөж, хүмүүсийн хүлээлтийг биелүүлэх юмсан. Ардчилал нүдэн дээр нурж унахгүй, алга болохгүй байгаасай гэсэн хүслээр Ардчилсан намыг би сонгосон.
- Таныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж нэр дэвших гэж байгааг нэг хэсэг хүмүүс сайшаан үзэж байна. Нөгөө талаасаа нийгмийн сүлжээнд таныг харлуулах гэсэн PR хийж байгаа хэсэг хүмүүс байна. Энэ талаарх таны бодол?
- Нийгмийн сүлжээнд хар юм бичиж байна гэдэг, цаанаа ямар нэг зорилготой юм уу завтай хүмүүсийн хийдэг зүйл. Би ард түмнийг хар PR хөөцөлдөх завтай гэж бодохгүй байна. Зохиомол, төлбөртэй зүйл гэдэг нь тэртээ тэргүй тодорхой болохоор эмзэглэдэггүй. Ийм зүйлд бэлэн байсан. Ингэх тусам харин ч тусгай хэрэгцээтэй (хөгжлийн бэрхшээлтэй) хүмүүсийг ард иргэд илүү их ойлгодог болно гэдэгт итгэж байна.
- Та нэр дэвшихдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлогыг намынхаа мөрийн хөтөлбөрт оруулсан бэ?
- Сонгуулийн тухай хуулинд зааснаар Мөрийн хөтөлбөрийг танилцуулах хугацаа болоогүй байгаа учраас энэ асуултанд тодорхой хариулах боломжгүй л гэж хариулъя даа.
- Таныг Жүжигчин Баясгалан, Баян Баясгалан, Дуучин Баясгалан, сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Баясгалан гэсэн нэр зүүлгэж байна. Таны хувьд иргэн Баясгалан гэж хэн бэ?
- Нэрний өмнө зүүдэг аливаа хочийг хүмүүс өөртөө ойр байлгах гэж, бусдаас ялгахад амар байлгах гэж бодсондоо л өгдөг байх. Өглөө сэрэхдээ би жүжигчин Баясаа, баян Баясаа гэж сэрдэггүй, эцэг эхээс заяасан Баясгалан гэдэг хувь хүнээрээ л сэрдэг. Би гэр бүлдээ хайртай, өмнөө зорилготой хүн. Өмнө нь өглөөг арай өөрөөр угтдаг байсан. Одоо бол илүү их зүйлийг бүтээх ёстой юм байна гэдгээ ухамсарлаж сэрдэг болсон. Тэгэхээр эртэч Баясаа болсон гэж хэлж болох байх.
- Хэрвээ та хөдөлмөр эрхлэх чадвараа алдаагүй байсан бол УИХ сонгууль-д нэр дэвших байсан болов уу?
- Энэ талбарт өөрийгөө уяж сойх цаг хугацааг арай наашлуулсан байх аа. Хэтдээ тэмцэх зүйл, одоо тэмцэх ёстой зүйл хоёрт зөрүү мэдээж гарсан. Арван жилийн дараа дэвших байсан байлаа гэж бодоход магадгүй бизнесийн салбар, тэр орчныг хөгжүүлэхэд илүү анхаарах байсан байж болох юм. Харин одоогийн нөхцөл байдал намайг өөр зорилго руу өөрийн эрхгүй хөтөлж байна. Тэгэхээр энэ замаараа л явна.
- АН-аас нэр дэвшихэд та намдаа дэнчингийн мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн бэ?
- Монгол улсын нийт иргэдийн 11 хувь буюу 110 мянгад хүрээд байгаа тусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) хүмүүс, тэдний гэр бүлийнхэний дуу хоолой нь болж чадна гэж АН-аас надад санал тавьсан учир дэнчин дэмжлэг яригдаагүй.
- Таныг Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн Улстөрч байж, тэр хүмүүс рүү чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлж ажиллах түүчээ болсон залуу гэж харж байна.
-Баярлалаа.
-
14 цаг 57 мин
-
15 цаг 8 мин
-
20 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин