Ц.Нямдоржоор толгойлуулсан Орхоны нэр дэвшигчид...
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-28

Орхон аймагт МАН-аас гурван хүн нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүнээр долоо дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Хууль зүй Дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа сонгогдон ажилллаж буй нь энэ юм. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдсон. Энэ удаад Орхон аймагт нэр дэвшихээр болжээ.

Д.Батлут

Д.Батлут нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Ажил амьдралын гараагаа Орхон аймгаас эхлүүлсэн нэгэн. Тэрээр Технологийн их сургуулийг цахилгааны инженер, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежрээр тус тус төгссөн. Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг.

Б.Оюунгэрэл

Б.Оюунгэрэл нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч.

Орхон аймагт АН-аас гурван хүн нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан нэгэн.

Ц.Батхуяг

Ц.Батхуяг нь “Эрдэнэт үйлдвэр”-т засварчнаар ажлын гараагаа эхлүүлж, Баяжуулах үйлдвэрийн дарга болтлоо дэвшсэн. Тэрээр 2018 онд Орхон аймгийн АН-ын даргаар ажилладаг.

Д.Оросоо

Д.Оросоо нь мэргэшсэн, сайн хуульч гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэрээр 2012 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2001 оноос Олон улсын болон Монгол улсын хэмжээний хэд хэдэн томоохон төслүүд дээр ажиллаж байсан. Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, МҮОНРТ-ийн Орон тооны бус зөвлөлийн гишүүн, Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ТУЗ-ийн дарга, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК-ийн Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2003-2012 он хүртэл “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. JCI Монгол ТББ-ын JCI Лидер байгууллагын 2012 оны Ерөнхийлөгч зэрэг олон нийтийн ажил хийж байсан туршлагатай.

“Зөв хүн электорат эвсэл”-ээс Орхон аймагт гурван хүн нэр дэвшинэ.

А.Ундрахтамир

А.Ундрахтамир нь Эрдэнэт үйлдвэрийн Геологи, маркшэйдэрийн хэлтсийн дарга, Ерөнхий геологич. Геологич, геофизикийн мэдээллийн технологич, магистр. ШУТИС, Уралын уул уурхайн их сургуулийг төгссөн.

С.Эрдэнэцэцэг

С.Эрдэнэцэцэг нь ТТЕЗ ХХК Захирал Мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин. ШУТИС, СЭЗДС-ийг тус тус төгссөн.

Б.Гантүшиг

Б.Гантүшиг нь Мастер дизайн ХХК Захирал. Эдийн засагч, төрийн удирдлагын магистр. ХҮДС, Этүгэн их сургуулийг тус тус төгссөн.

Мөн МАХН-аас П.Баттөр, С. Ганбаатар, Б.Хэрлэн нар нэр дэвшинэ.

П.Баттөр

П.Баттөр нь “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн  дарга, хуульч

С.Ганбаатар

С.Ганбаатар нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн зэрэг албан тушаал хашиж байсан. 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр одоо МАХН-ын дэд даргаар ажилладаг.

Б.Хэрлэн

Б.Хэрлэн нь Герман улс, Потсдамын Их Сургууль, Төрийн удирдлагын магистр, Герман улс, Потсдамын Их Сургуульд Улс төрийн шинжлэх ухааны доктор -ын зэргийг тус тус хамгаалсан. Тэрээр Удирдлагын Академийн Удирдлагын Социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, дэд профессороор ажилладаг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.