Ж.Болд: Нарийн боовны үйлдвэрүүд өндөг их хэмжээгээр авч өндөгний эрэлт ихсээд байна
Ярилцлага
/
2021-12-30

"Түмэн шувуут" ХК ерөнхий захирал Ж.Болд компаний үйлдвэрлэл хүчин чадал болоод, цаг үеийн нөхцөл байдал, шувууны аж ахуй эрхлэлтийн талаар ярьлаа. 

Хөл хориотой холбоотойгоор өндөгний импорт тасарч, Монголын зах зээлд өндөгний хомсдол үүссэн. Иргэд шинэ жилээ өндпөгтэй угтах хүсэлтэй байгаа. Баярын үеэр өндөгний хүрэлцээ хэр байх вэ?

 Юуны түрүүнд өндөгний хомсдол яагаад үүсэж буй шалтгааныг тайлбарлая. Монголын зах зээл өндөгнийхөө 45 хувийг ОХУ-с импортоор оруулж ирдэг. Үлдсэн 55 хувиа дотоодод үйлдвэрлэдэг. Коронавирустэй холбогдуулаад Оросоос өндөг орж ирж чадахгүй байна. Дараагийн нэг шалтгаан бол жил болгоны 12-р сарын сүүлээр шинэ жилийн баярын өмнө өндөгний хэрэглээ их болдог. Нарийн боовны компаниуд баярынхаа бялууг үйлдвэрлэх зорилгоор өндөг их хэмжээгээр худалдаж авч байна. Яг одоо энэ хоёр цаг үе давхцсан учраас өндөгний хомсёдол байна.

Танай компаний зүгээс хэдий хэмжээний өндөг үйлдвэрлээд хэдийг үйлдвэрүүд рүү хэдийг иргэдэд хүргэж байна.

Өдөрт 270.000 өндөг үйлдвэрлээд манай компаний хувьд 20-25 хувь нь нарийн боов бакериний үйлдвэрүүдэд зориулагддаг. 20 орчим хувь нь хөдөө орон нутаг руу явж байна. 60 орчим хувь нь Улаанбаатар хот дэлгүүр, сүлжээнүүдэд худалдаанд гардаг.

Бизнесийн онцлогтой холбоотойгоор хоёр ээлжээр ажиллах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй. Хурдан хугацаанд тахианы тоо хэмжээг нэмэгдүүлж болох уу?

Шувууны аж ахуй онцлогтой салбар.Хүчин чадлыг хурдан хугацаанд нэмэх боломжгүй. Яагаад гэвэл тамьпд амьтны биологийн насжилттай холбоотой учраас үйлдвэрлэлийг нэмэгдүүлэе гэвэл дор хаяж нэг жил шаардлагатай. Алсдаа нэмэгдүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

ОХУ-аас өндөг импортлогдох хүртэл бид хэрэгцээгээ хангаж чадахгүй гэсэн үг үү?

Шинэ жилийн баярын өмнөх оргил ачааллын үед өнгөрөхөөр ОХУ-с өндөг импортлогдох нь хориглогдох нь хэвээрээ байсан ч гаагүй байх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл нарийн боовны компаниуд цаашдаа ийм их хэмжээгээр авахгүй. Иргэд гэртээ өндөг худалдан авах нь харьцангуй багасах болов уу гэж бодож байна.

Монголын зах зээл дээр зарагдаж буй өндөгний эх үүсвэрийн талаар ярья. Дотоодын найман үйлдвэр өдөрт 600.000 өндөг үйлдвэрлэж байна. ОХУ-аас бас импортлогддог байсан. ОХУ-аас гадна өөр улсаас тэр тусмаа БНХАУ-аас өндөг импорлогдож байгаа юу? импорлогддог байсан уу?

Дотооддоо бид зах зээлийн 55 хувийг 175 сая өндгийг үйлдвэрлэдэг. 160 орчим сая өндгийг ОХУ-аас оруулж ирдэг. БНХАУ-аас импортын өндөг орж ирдэггүй. Иргэд маш буруу ойлготтой байгаа. Юм л бол Хятадаас орж ирдэг байсан, ХЯтад өндөг гээд буруу ойлголт байгаад байгаа. Хөл хорионоос бусад үед ч гэсэн Замын-Үүдэд байдаг манай харилцагчид Хотоос өндгөө зөөдөг. Магадгүй бага хэмжээгээр өрхийг хэрэглээг хангах зорилгоор ганзгын бизнес эрхлэгчид өөрсдийн хэрэглээний өндөг оруулж ирэх тохиолдол байдаг байсан байх.

Танай компаний хувьд хүссэн хүн бүр нь хувьцаа эзэмшигч болох боломжтой. Нэгж хувьцааг 200 төгрөг байснаас 160 төгрөг болж 20 хувь хямдарсан байсан. Хувьцааныхаа талаар яриач?

Бид 2019 онд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаж нээлттэй компани болсон. Манай компаний 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцаа бол хоёрдогч зах зээл дээр арилжаалагдаж байна. Хувьцааны үнэлгээ бол 200 төгрөгөөр анх зах зээл дээр гарсан. Одоо хувьцаа хөрөнгийн зах зээл дээр 20 хувиар уналттай байна. Яг одоо хувьцаа сонирхож байгаа бол хямд байгаа үе дээр нь худалдан авах нь хамгийн зөв сонголт. Хувьцаа худалдан авах нь 200 эсвэл 160 байна уу 100 байна уу? Хамаагүй хувьцаа л бол хувьцаа учраас анх гарсан үнээсээ 20 төгрөгөөр хямдарсан байхад авна гэдэг зөв сонголт.

Танай компани хэдэн нэр төрлийн хувьцаа гаргаж байна вэ? Шинэ өндөгнүүд гарсан байсан.

Бид баяжуулсан өндөг гурван төрлөөр гаргаж байгаа. Иодоор баяжуулсан, омегогоор баяжуулсан, Селенагаар баяжуулсан гээд гурван төрлийн бүтээгдэхүүн байгаа. Мөн бид залуу тахианы өндөг гэж гаргадаг. Сувилалын өндөг гэж гаргадаг.

Түмэн шувуут хоёр төсөл хэрэгжиж байгаа.Энэ төсөл хэрэгжиж эхэлвэл өндөгний зах зээлийн хэдэн хувь хүртэл хангах боломж үүсэж байна вэ ?

Бид 350 орчим мянган шувуутай . Энэ төсөл хэрэгжиж эхэлхээр шувууны тоо хоёр дахин нэмэгдэж 700.000 шувуутай  болно. Энэ төсөл 2024 онд бүрэн хэрэгжээд дуусна. Ингэж хэрэгжээд дуусах үед өндөгний одооны хэрэгцээний 40 хувийг хангана.

“Түмэн шувуут” компани нь 2020 оны шилдэг татвар төлөгч компани болсон байгаа. Үйлдвэрлэгчид нь төрөө дэмжээд байдаг төр нь бодлогоор дэмжиж байна уу? Жишээ нь импортын өрсөлдөөнөөс хамгаалах ч юм уу?

Татвар төлнө гэдэг бол бидний үүрэг. Бизнес эрхэлж байгаа бол татвараа үнэн зөв тодорхойлоод төлөх нь бидний үүрэг. Нөгөө талаасаа бизнес эрхлэгчдээ төр маань хэрхэн дэмжиж байна вэз гэдэг асуудал байна. Төр маань шувууны аж ахуйн салбарт тодорхой дэмжлэг үзүүлсэнгүй. Монголын шувууны аж ахуй эрхлэгчид маань салбарын яам болоод Ерөнхий сайдтай уулзаад нөхцөлд байдлаа танилцуулж байсан. Энэ дээр төрийн зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй. Одоо ХААХХҮЯ болон удирдлагууд маань дотооддоо шувууны аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай, энэ салбарыг бодлогын хувьд дэмжиж ажиллах ёстой гэсэн шийдэлд хүрээд энэ дээр 2021 болон цаашид анхаарал хандуулж ажиллана гэдэгт найдаж байна.

Шинэ жилийн мэндчилгээ

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. “Түмэн шувуут” ХК 4000 хувьцаа эзэмшигтэй юун түрүүнд хувьцаа эзэмшигч харилцагч, манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг хэрэглэгч нартаа болон нийт монголчууддаа шинэ оны мэнд хүргэж бүгдээрээ эрүүл энх байж аюултай цар тахлыг давж, хуучин хэв маягтаа худан шилжиж ороосой гэж ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.