ЦЭЦ-ийн дээр Мөнх хөх тэнгэр бус МАН-ын дарга нар байдаг!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-08-01

Монголын нйит ард түмний төртэйгээ байгуулсан гэрээ болох Үндсэн хууль гэж бий. Энэ хуулийг хэрхэн хэрэгжиж байгаа, иргэний язгуур эрх ашиг зөрчигдөж буй эсэхийг хянах зорилготой байгууллага бол Үндсэн хуулийн цэц юм. Жилд 2 тэрбум 427 сая төгрөгийн төсөвтэй энэ байгууллагын дээр МӨНХ ХӨХ ТЭНГЭР байдаг гэлцдэг.

Гэтэл сүүлийн үед эрх баригч МАН-ын хэдэн дарга нар, хуучин хуульчид толгой дээр нь гарчихаад байгаа нь нууц биш. Олноо өгзөг хэмээх нэрээр тодорсон Ундсэн хуулийн цэцийн дарга асан Ц.Одбаяр, одоогийн дарга Н.Чинбат, Баясгалан, Солонго гээд МАН-ын угсаатай ХЭДЭН ХӨГШИН ХУУЛЬЧИД энэ байгууллагаар тоглоод байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ нь өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрхийг ХАЗААРЛАСАН дүгнэлт. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийнхэн ЭРХ БАРИГЧ НАМЫН ХАЛААСАНД орчихсон гэдгээ бараг нотлочихсон.

Одоо тэд шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог, чөлөөлдөг нөхцөл нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэж байгаа. Тэд Ерөнхйилөгчийн хууль шүүх засаглалдах оролцоо нөлөөлөл нь Үндсэн хуулйиг зөрчсөн байна гэж дүгнэвэл зөв шийдвэр болно. Зөрчөөгүй ээ гэж дүгнэвэл жинхэнэ утгаараа МАН-д, эрх баригчдын талд орсон гэдгээ тодоор нотлох болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.69.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.