Хууль бусаар "ДАРГЫН СУУДАЛД" заларсан С.Оюунбилэгийн Соёлын яамыг САМАРЧ буй хууль бус үйлдлүүд!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-05

Монгол Улсад Төрийн албаны зөвлөл гэж ямар ч хэрэггүй нэг байгууллага байдаг бололтой. Уг нь төрийн албанд ажиллаж буй алба хаагчдын мэргэжлийн ёс зүйг сахиулах, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ёстой чухал институц юм. Тухайн албан тушаалд тавигдаж байгаа болзол шалгаруурыг хамгийн сайн хангасан хүнийг аливаа хөндлөнгийн нөлөөлөлгүй, нээлттэй, шударгаар сонгон шалгаруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллав хэмээн өөрсдийн цахим хуудастаа тунхаглажээ.

Гэтэл ам ажлын зөрүүг гаргаж байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан 31 дэх удаагийн Засгийн газрын бүтцэд шинээр Соёлын яам гэж байгуулагдсан нь олон нийтийн дэмжлэгийг ихээхэн хүлээсэн. Гэвч сүүлдээ утгаа алдаж, хэн дуртай нь ар өврийн хаалгаар орж ирээд доторх бодлого үйл ажиллагааг нь бужигнуулдаг, хүссэн хүнээ гаднаас дуудаж хууль зөрчин ажилд томилдог, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулдаг болчихжээ. Соёлын яамд төрийн бодлого хэрэгждэг бус эсрэгээрээ төрийн хуулийн эсрэг хэн дуртай нь ажиллаж байгаа тодорхой баримт байна.

Соёлын яам дахь ХУУЛЬ БУС ТОМИЛГОО

Санжаадоржийн Оюунбилэг гэх эмэгтэй МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Хан-Уул дүүргийн МАН-ын үүрийн дарга зэрэг улстөрийн алба хашдаг. Төрийн албанд ажилласан туршлага байхгүй гэхэд хилсдэхгүй.

Баримт: Соёлын яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болохоор материалаа бүрдүүлж Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэнч 2019 онд шинэчилэн найруулж баталсан Төрийн албаны тухай хуулийн эрхэлсэн түшмэлийн албанд томилогдох шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас уг албанд томилохыг зөвшөөрөөгүй. ХУУЛЬ ЗӨРЧСӨН.

Баримт: Түүнийг хууль зөрчсөн гэдгийг мэдсээх байж Соёлын яамны сайд, дарга нар ажилд авчихсан. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгчээр Соёлын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ирчихсэн тэрбээр “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэгчлэн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС хууль бусаар авч байна.

ХУУЛЬ БУС ДАРГЫН ХУУЛЬ БУС ТОМИЛГОО

Баримт: Төрийн албаны тухай хуульд “Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч” гэсэн нэршил, үг, өгүүлбэр байхгүй. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч хүн бусдыг ажилд томилох тушаал гаргах эрх зүйн чадамж байхгүй. Гэтэл Үндэсний аудитын орлогчоор ажиллах байхдаа дэргэдээ авч өөрийн туслахаар ажиллуулж байсан Баярсайханы Чимэдлхам гэх төрийн албаны нөөцөд байхгүй, тангараг өргөөгүй, мэргэжлийн бус хүнийг Соёлын яамны “Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр” 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдөр томилсон.

Баримт: Гэтэл энэ хугацаанаас долоо хоногийн дараа 2021 оны 08 дугаар сарын 10-нд Б.Чимэдлхам гэх эмэгтэйг “Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” байна.

Баримт: 2021 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг албан үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэгийн тушаалаар Үндэсний аудитын газарт Сайнбаярын Алтангэрэл гэх залууг Соёлын яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст Салбарын мэдээллийн технологийн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн ажилд томилсон тушаал гаргажээ.

Баримт: Гэтэл хоёр хоногийн дараа өмнөх гаргасан тушаалаа өөрчилж мэргэжилтэн С.Алтангэрэлийг Соёлын яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Ганцэцэгийг ээлжийн амралттай болон эрүүл мэндийн шалтгаантай эзгүй хойгуур албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргажээ.

Бүхэл бүтэн Соёлын салбарын бодлого үйл ажиллагааг хариуцсан төрийн жинхэнэ албан тушаалд ийнхүү эрх баригч намын гар хөл болсон, арын хаалгаар орж ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДСОН эмэгтэй ДУРААРАА ДУРГИЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ яваа бололтой.

Энэ мэт хууль бус үйл ажиллагаа, хууль бус томилгоонд анхаарал тавьдаг, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ хүн алга. Уг Монгол Улсын Ерөнхийлөгч нь “Хувь хүн бус хууль засагладаг улс болно” гэж тунхагласан. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ч “Мэргэшсэн, ёс зүйтэй, шилэгдэж сонгогдсон чадварлаг жинхэнэ төрийн албан хаагчид Монгол төрд шударга зүтгэж, сэтгэл гарган ажиллаж байж улс орноо хөгжүүлнэ” хэмээн сүүлийн үед ярих болсон. Төр нь зөв, шударга, ёс зүйтэй байхыг уриалж байгаа ч нэг гараараа ийнхүү ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИЖ, ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА нь харамсалтай.

Үргэлжлэл бий...!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.