Малын үржил, бүртгэлийн ажил технологийн хугацаанд явагдаж байна
Үйл явдал
/
2022-05-03
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө, аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, мэргэжлийн шинжээчийн багтай хамтран тариалангийн бүс нутгийн малд үзлэг ангилалт хийх, ашиг шимийн үзүүлэлтийг тогтоох, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, чиглэл өгөх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 29-ны өдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.  

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор зохион байгуулсан уг сургалтад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар, Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийн мэргэжилтнүүд оролцов.

Дархан-Уул аймгийн 4 сум, Сэлэнгэ аймгийн 17 суманд үржүүлж буй нийт мал сүргийн ашиг шимийн түвшинг тогтоох, баталгаажуулах, бүртгэлжүүлэх ажилд Монгол Улсын зөвлөх мал зүйчид, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шинжээчийн баг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах бөгөөд цаашид тариалангийн бүс нутагт үржүүлэх боломжтой үүлдэр, омгийн мал, ашиг шимийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.