Баян-Өлгий аймагт “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголт сэдэвт уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-05-03
Мэргэжлээ сонгоно гэдэг төгсөх ангийн сурагчдын хувьд туйлын чухал алхмын нэг байдаг. Иймд Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл манай аймгийн ахлах ангийн сурагчдад “Ирээдүйн эзэд”  мэргэжил сонголт сэдэвт уулзалтыг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

 

  Энэхүү уулзалтын зорилго нь   өсвөр үеийг эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

  Уулзалтад ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл, Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг, МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, СУИС-ын Соёлын сургуулийн захирал D.ph Ш.Эрдэнэцэцэг тэргүүтэй зочид оролцлоо.

  Тус уулзалтыг нээж, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол үг хэлэхдээ “Мэргэжил сонголт гэдэг бол ирээдүйн үр бүтээлтэй, амжилт ололттой амьдралын эхлэлийг тавьж буй хариуцлагатай мөч юм” хэмээн онцоллоо. Тэрбээр мэргэжил сонгохын өмнө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлах, эцэг эхтэйгээ сайтар ярилцахыг хүүхдүүдэд зөвлөсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.