“Хүний хувийн мэдээллийг хангах тухай” хуулийг хэрэгжүүлж байна
Монгол Улсын Их Хурлаас “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон.
Тус хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн ЗДТГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэл, хуулийн хэрэгжилтийг хангах “Ажлын хэсэг”-ийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Хүний хувийн мэдээллэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А/107 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулж, дараах зохион байгуулалтыг хийж ажиллалаа.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх 25 алба, хэлтэс, орон нутгийн өмчит компаниудад Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн мэдээллийг утсаар болон цахим байдлаар хүргэлээ.
Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3/1014 дугаар албан бичгээр хүний биеийн дахин давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээн мэдээллийг устгаж, акт болон фото зургаар баталгаажуулж, тайланг ирүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн биеийн дахин давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээн мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дахин ашиглахгүй байх чиглэлийг өгч, үйл ажиллагаандаа хэвшүүлэхийг даалгалаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан 1 дүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02-01/2081 дүгээр албан бичгээр ирүүлсэн чиглэлийн хэрэгжилтийг хангаж, тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүллээ.
Нэгтгэн зохион байгуулсан ажлын хүрээнд Ажлын хэсэг Засаг даргын дэргэдэх нийт 32 төр, захиргааны байгууллага, орон нутгийн өмчит байгууллагуудын хурууны хээгээр цаг бүртгүүлдэг нийт 1040 албан хаагчийн хурууны хээн мэдээллийг устгуулж, холбогдох баримт, актыг нэгтгэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.27.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
2024-11-28
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
2024-11-28
-
Уржигдар 12 цаг 57 мин