Энэ хүрээнд хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчидийг дэмжих, эмзэг бүлгийн өрхүүдийг цар тахлын нөлөөллийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэсэн төслүүд манай аймагт амжилттай хэрэгжүүлж байна.
Иймд өнөөг хүртэл хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцахын зэрэгцээ, орон нутгийн бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх мэдээлэл, санхүүжилтийн хүртээмж, хамтын ажиллагааны боломжийг танилцуулахаар ийнхүү манай аймагт ажиллаж байна.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз аймгийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа хэлээд төслүүд маань Баян-Өлгий аймагт амжилттай хэрэгжиж байгааг харах таатай байна.” хэмээн орон нутгийн удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.
Суурин төлөөлөгч Ханнес Такач “Баян-Өлгий аймгийн хувьд ЖДБ олонтой аймаг учир, энэхүү хөтөлбөр маань цаг үе, зорилтот бүлгээ олсон ач холбогдолтой гэж харж байна. Бид цаашдын Монгол улсад ажиллах хамтын ажиллагааны стратеги боловсруулах ажлаа эхлүүлсэн байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлогын бичиг баримт Алсын Хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлоготой нягт уялдаатай байна.” гэв.
Уулзалтын явцад талууд дээрх болон хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад санал санаачлагын талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Засаг дарга Элчин сайд болон Суурин төлөөлөгчийн цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
2024-11-28
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
2024-11-28
-
Уржигдар 12 цаг 57 мин