Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршгийг таниулах нөлөөллийн аян боллоо
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх “АНЗААР” сарын аян зохион байгуулагдаж дууслаа. Тус аяны нөлөөллийн үр дүнг үнэлэн, хэлэлцэх хаалтын арга хэмжээ өнөөдөр /2022.05.11/ боллоо.
Энэхүү аяны хүрээнд зохион байгуулсан нөлөөллийн арга хэмжээний хүрээнд төр захиргааны байгууллагын ажилтан алба хаагч, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, ахлах ангийн эцэг эх, асран хамгаалагчид зэрэг нийт 6500 гаруй иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн үр дагавар зэргийг ойлгуулан, таниулах ажлын зохион байгууллаа.Эдгээр 6500 иргэний ард тэдгээрийн гэр бүл болох хоёроос, гурван хүнд энэхүү сургалтаар ойлгуулсан мэдлэг, мэдээлэл мөн хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Мөн өнөөдрийн арга хэмжээний хүрээнд “АНЗААР” аянд идэвх санаачилгатай оролцсон 36-р хороо, Цагдаагийн 3-р хэлтэс, Насан туршийн боловсролын төвийн хамт олонд талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.155.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
2024-11-28
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
2024-11-28
-
Уржигдар 12 цаг 57 мин