Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь монголын малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилтыг хангаснаар энэ өдөр ийнхүү замдаа гарч байгаа юм.
Түүний зорьсон үйл хэрэг, холын зайн гүйлтэд амжилт хүсэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Хишигбаатар, Бууцагаан сумын удирдлага, нутгийн малчин ард, үр хүүхэд ахан дүүс нь малын хотноос нь үдэн гаргалаа.
Малчин эмэгтэй өдөрт 30 км гүйснээр 06-р сарын 04-ний өдөр улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолсон байна.
Тэрбээр бага залуу байхаасаа /1976 оноос хойш/ гүйлтийн спортоор хичээллэж, энэ хугацаанд холын зайн гүйлтээр 70 гаруй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан түүхтэй. Энэ гүйлтийг Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан мянган мэргэжлийн эзэн нийт малчдаа төлөөлөн хийж байгаа аж.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа Улаанбаатар хотод хүрэх 790 км замыг 25 өдөр гүйлтээр туулах түүнийг 40 орчим жил ханилсан хань Я.Хүрэлбаатар нь дэмжиж хамт яваа бөгөөд тамирчны биеийн байдалд хяналт тавих эмч дагалдаж явах юм.
Таны зорьсон үйл хэрэгт амжилт хүсье.
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
2024-11-28
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
2024-11-28
-
Уржигдар 12 цаг 57 мин