Уг арга хэмжээ нь уул уурхайн үйл ажиллагааны үр нөлөөний тухай орон нутгийн түвшинд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай нээлттэй өгөгдөл ба түүнийг ашиглах сайн туршлагуудын талаар оролцогч талуудын ойлголтыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын менежмент, нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг бататгах, ОУСК болон УУХҮЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох шаардлагатай өгөгдлийн бүрдлүүдийг эрэмбэлэх арга зүй, техник уулзалтуудын талаар мэдээлэл хүргэж, санал авах зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газраас геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх замаар уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй. Засгийн газрын урт, дунд хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бүрдэл хэсэг болж байна.
Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөр нь уул уурхайн мэдээллийг ил тод болгож буй одоогийн туршлагыг сайжруулах, нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох чиглэлээр олон талт оролцогчидтой 2019 оноос ажиллаж байгаа ба хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн түвшинд мэдээлэл боловсруулж хүргэх, холбогдох мэдээллийг олж авах, ашиглахад хялбар байх нөхцөлийг бүрдүүлж, дэмжих юм.
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
2024-11-28
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
2024-11-28
-
Уржигдар 12 цаг 57 мин