Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Өлгий сумын төв хэсгээр мод тарьж болохуйц талбайтай танилцлаа
Үйл явдал
/
2022-05-13
  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20 сая мод тарихаар болсон билээ. Энэ хүрээнд Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Өлгий сумын төв хэсгээр мод тарьж болохуйц талбай, газар судалж байгаа ба Радио телевизийн сүлжээний газрын хашаанд мод тарих хүсэлтээ тус байгууллагын удирдлагад хүргэсэн билээ.

  Тэгвэл К.Арнагүл дарга дээд байгууллагадаа уламжилж одоогийн байдлаар 15-20 мянган мод тарьж болохуйц талбайн зөвшөөрөл олгосонтой холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан Радио телевизийн сүлжээний газрын хашаанд очиж танилцан, тулгарах асуудал, боломж бололцоог дүгнэн ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.