Баянхонгор аймаг шинэ суурьшлын бүсэд энэ онд 25,000 мод тариалж ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-05-13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ, БОАЖГ, сумын ЗДТГ, ИТХ, ХХҮГ, ойн ангиас хамтран бүх нийтээр мод тариалах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс "зөв мод, зөв арчилгаа" уриатайгаар эхлүүллээ.

Баянхонгор аймаг тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20,0 сая мод ургуулахаас энэ онд 500,000 мод тариалахаар төлөвлөсөн юм. Энэ хүрээндээ шинэ суурьшлын бүсэд 3 км ойн зурвасыг 75,000 модтой байгуулахаар болж энэ онд 25,000 мод тариалахаар ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм.

May be an image of 7 people, people standing and outdoors

Мод тарихад төрийн байгууллага, иргэд бүх нийтийн оролцоог хангах ба зохион байгуулагчдын зүгээс иргэн бүр гурван модыг /өөрсдөө модоо бэлдэнэ, нүхээ ухна, бордоогоо бэлдэнэ/ энэ онд тус тус тариалахыг уриалж байна.

May be an image of 3 people and outdoors

Өнөөдрөөс шинэ суурьшлын бүсэд төрийн байгууллагууд бүх нийтээр хайлаас, улиас, бургас зэрэг модыг тариалж эхлэх ба төрийн албан хаагчид болон иргэдийн сайн дураараа тарьж өгсөн модны усалгаа, арчилгаа хамгаалалтыг мэргэжлийн бригадууд цаашид хариуцан ажиллах юм.

May be an image of 12 people, people standing and outdoors

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.