Монгол Улсын далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг Зам, тээврийн хөгжлийн яамны шууд удирдлага дор Монгол Улсын Далайн захиргаа хэрэгжүүлэн ажилладаг Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн дагуу Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2003 оноос хойш өссөн дүнгээр 30 гаруй улсын 4000 гаруй хөлөг онгоцыг бүртгэсэн. Тус байгууллагын хөлөг онгоцны бүртгэлийн мэргэжилтэн З-гийн өгсөн мэдээллээр манай улсын нэр дээр бүртгэлтэй 207 хөлөг онгоц далайн тээвэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ талаар тодруулахаар бид Зам тээврийн хөгжлийн яамны хэвлэлийн ажилтан болон Төмөр зам, далайн тээврийн асуудал эрхэлсэн хэлтэс, Далайн захиргааны газрын даргын туслах нартай холбоо тогтоож улмаар тус байгууллагын хөлөг онгоцны бүртгэлийн мэргэжилтэн Г.Золбоотой холбогдоход “Манай улсын нэр дээв 207 хөлөг онгоц дайлад аялаж байгаа. Онгоц тус бүрийн үнэн харилцан адилгүй. Чиглэл, төрлөөсөө хамаараад өөр өөр байдаг. Лондонд болсон олон улсын хуралд манай байгууллагаас хүн яваагүй. Явна гэж ярьж байсан ч Монгол улсын хил хаалттай, ковидын нөхцөл байдал гээд хязгаартай байсан учраас яваагүй. Манай хэлтсээс лав яваагүй. Дарга нар ч яваагүй” гэсэн юм. Түүнчлэн тус байгууллагын 2021 онд хийсэн ажлын тайлан бүхий видео танилцуулгад дурдсанаар өнгөрсөн онд тус байгууллага долоон удаа цахим чуулганд гишүүн орны агентлагын дарга нарын түвшинд 7 удаа цахимаар оролцсон бол 9 удаагийн мэргэжлийн цахим сургалтад хамраггдсан байна.
Тэгвэл ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТӨЛСӨН 24 сая төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт зүй ёсоор ургаж гарч ирнэ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-нд баталсан хэмнэлтийн тогтоол баталж Ковидын үед агентлагын дарга нарын бүүхэл төрийн өндөрлөгүүдийн гадаад томилолт ч хязгаартай байсан.
Түүнчлэн уг тогтоолын “1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх;” гэж заасан байдаг. “Далайн захиргаа” ТӨҮГ-ын удирдлагууд тэгвэл Засгийн газрынхаа тогтоолыг зөрчсөн байж болзошгүй нь. Түүнчлэн эх сурвалжийн яриагаар “ЛОНДОНГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЯВААГҮЙ” гэдгийг илэрхийлсэн. Хэрэв яваагүй бол тус байгууллагын удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 24 орчим сая төгрөгийг зориулалтын бусаар ҮРСЭН байж болзошгүй нь. Эрхэм Л.Халтар сайд аа!!! Энэ Засаг төрийнхөө шийдвэрийг эсэргүүцэж, хий дэмий мөнгө төсөвлөж, түүнийгээ юунд үрсэн нь тодорхойгүй байгаа нөхдүүдэд ХЯНАЛТ ШАЛГАЛТ оруулбал яасан юм бэ!!! Таны удирдлагад байгаа хүмүүс ядарсан иргэдийн мөнгөөр гараа угаагаад байгаа юм биш биз дээ!!!
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин