ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ МОНГОЛОО, ХҮЧИРХЭГ МОНГОЛЧУУД ЯЛНА!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-19

Даваажамцын Монголхүү гэх залуу сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа. Нэг хэсэг АН-ын дарга гэгдэж байсан залуу улстөрч М.Тулгатын бие хамгаалагч гэдэг нэрээр анх танигдсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тууштай тэмцэгч болж хувирав. Засгийн газрын бодлого шийдвэрийг эрс эсэргүүцэж, цагдаад баривчлагдахдаа ДУНД ХУРУУ гаргаж, мөрөө өчүүлж, мөгөөрсөө хугалуулж, гянданд сууж, гяндангаас оргож хүртэл үзсэн. Түүнийг шоронгоос оргосоныг ЦЕГ-ын дарга генерал Ж.Болд хүртэл мэдээгүй гээд л бод.

Энэ мэтээр замнаж, цамнаж явсаар мань эр гэнэтхэн ЖЕНКО Х.Баттулгын дайсан болж, Монголын Ардчилсан Холбоо гэх төрийн бус байгууллагын тэргүүн болж, Төрийн шагналт Д.Сосорбарамаас ЦЭНХЭР ТУГИЙГ нь гардаж авав. Шинэхэн МоАХ-ын даргын эхний тэмцэл ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.В.Азизовыг эсэргүүцсэн жагсаал болов. Наанаа Азизовт хаягтай тэмцэл боловч цаанаа С.Эрдэнийн АН-ыг дэмжсэн, Х.Баттулга нарын үзэл санааг үл дэмжсэн л хэрэг.

Залуучууд сайн дураараа эвлэлдсэн жагсаалд очоод хөөгдөөд гарсан. Ц.Оюунгэрэлтэй нууц уулзалт хийж байгаад “гэрэл цохиулсан” зэргээр түүний адал явдал дуусахгүй. Одоо тэгсэн чинь айлган сүрдүүлэлтэд өртөж, орон гэртээ амар тайван байж чадахгүй болоод байгаа гэнэ. Өөрийн сошил хаягаараа дамжуулан иргэдэд хандсан нэгэн дүрс бичлэгтээ тэрбээр “Намайг заналхийлж эхэллээ. Хэний захиалга гэдэг нь тодорхой. Өглөө гэрийн хаалга тогшохоор нь онгойлготол нүүрээ нуусан гурван залуу гэрт дайрч орж ирээд жийж унагаад өшиглөсөн. Аятайхан байхгүй бол НУУЦ БИЧЛЭГИЙГ ЧИНЬ ЗАДЛАНА шүү гэсэн” хэмээн ярьсан.

Монголчууд өөрөөсөө илүү яваа хүнд туйлын дургүй бөгөөд байнга нухчин дарж, өчүүхэн, хүч чадалгүй, сул дорой байлгах гэж оролддог. Энэ улстөрчдийн гол зэвсэг. Өөдөөс нь өргөж, сөргөлдсөн бүхний “НО”-г  олж, бичлэгийг цацна хэмээн “шантаажилдаг” нэг хачин жишиг тогтчихсон. Яг ийм танил схемээр Д.Монголхүүг нухчин дарж, чимээгүй болгох ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэмцдэггүй ард түмэн МӨХДӨГ гэж үг. Тэгвэл МАН намын дарангуйлалд өртөж, хаагдаж боогдсон, эрх чөлөө нь хязгаарлагдсан ард түмнийг түүчээлэн ХҮЧТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ Д.МОНГОЛХҮҮГ гаднаас санхүүждэг дотоодын улстөрчид намнах гэж байна. ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ МОНГОЛОО, ХҮЧИРХЭГ МОНГОЛЧУУД ЯЛНА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.127.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.