БНБУлс нүүрснээс шингэн түлш гаргаж боловсруулах үйлдвэр барина
Үйл явдал
/
2022-05-20
Бүгд Найрамдах Ботсвана Улс Өмнөд Африк улсаас импортын шатахууны хараат байдлаа бууруулах зорилгоор нүүрснээс шингэн түлш гаргаж, боловсруулах 2.5 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр барихаар төлөвлөж байна гэж тус улсын газрын тосны компани мэдэгдлээ.

Далайд гарцгүй тус улс одоогоор импортын бүх шингэн түлшээ буюу өдөрт ойролцоогоор 21.000 баррель түлшийг Өмнөд Африкаар дамжуулан импортолдог. Өмнөд хөршид нь тээвэр логистикийн асуудал тулгарах бүрд тус улсад түлшний хомстол үүсдэг байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн загвараар ажиллах нүүрснээс шингэн түлш гаргаж, боловсруулах үйлдвэр нь өдөрт 12.000 баррель дизель түлш, бензин үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд тус үйлдвэрийг нийт 30 жил ашиглахаар төлөвлөжээ.

Бүгд Найрамдах Ботсвана Улс 212 тэрбум тонн нүүрсний арвин нөөцтэй хэдий ч одоогоор жилд 7.5 сая баррель түлшний хэрэгцээгээ гаднаас импортолж байна.

Орос-Украины дайнаас үүдэлтэй дэлхийн зах зээл дэх нефтийн ханш өндөр байгаа нь Ботсванд шууд нөлөөлж байгаа бөгөөд шатахууны үнэ энэ онд хэд хэдэн удаа өсч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж : www.reuters.com 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.