Ц.Нямдоржтой ТЭМЦДЭГ Д.Мөнх-Эрдэнэ барьцаа ахиулж АВЛИГАЧИДТАЙ ДАЙН ЗАРЛАВ!!!
Манай Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Энэ бол МАН олон болж, Засгийн эрхийг барьж байгаатай шууд холбоотой гэж судлаачид болон олон нийт дүгнэдэг. Арга ч үгүй биз. Засгийн газрыг шүүмжилсэн болгоныг ХОРИХ, ШИЙТГЭХ тогтоолыг шүүхээс үйлдэж, Зөрчлийн хуулиар торгож байгаа юм. Тухайн улс орны АВЛИГЫН ҮЗҮҮЛЭЛТ ямар байгааг хүн ардынх нь амьдрал, эрх чөлөөтэй шууд харьцуулж үздэг. Төрийн анхан болон дунд шатныхан АВЛИГА нэхдэг болохыг Засгийн газрын түвшинд тогтоочихсон тул АВЛИГЫН ҮЗҮҮЛЭЛТИЙГ БУУРУУЛАХ ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй л байна. Чоно борооноор гэгчээр Засгийн газрын үйл ажиллагаа суларсан энэ үеийг олон түмнээ LIVE-ЧИН хэмээн алдаршсан Даваагийн Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд овжин ашиглаж “АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН НИЙТИЙН САН” байгуулж, иргэдийн оролцоотойгоор ТӨРИЙГ, ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ, ХЭЭЛ ХАХУУЛИЙГ хянахаар болов.
Насаараа хууль зүйн салбарт ажилласан Цэндийн Нямдоржтой ТЭМЦЭЖ, улстөрийн үхдэл болгоно хэмээн хөргийнх нь өмнө цэцэг тавьж, өшиглөж явсан тэрбээр энэ удаад бодлоо өөрчилж, барьцаа ахиулан улмаар 2024 оны сонгуульдаа бэлдэн бас нэгэн төрийн бус байгууллага байгуулаад өөрөө тэргүүнээр нь ажиллахаар болов. Одоо түүнийг АВЛИГАТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ, ТӨРИЙН БУЛХАЙ, “НО”-г хэрхэн илчлэхийг үзье.Тэрбээр ярихдаа “Би өнгөрсөн оны 10 сараас хойш live хийж ганцаараа тэмцээд барахгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас өнөөдөр хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүстэй нэгдэж энэ санг байгуулж байна. УИХ-ын бүх гишүүд, төрийн бүх байгууллагынханд УРИЛГА өгсөн ч ирсэнгүй. Иргэд АВЛИГА АВЧ, ӨГДӨГГҮЙ юм. Харин УЛСТӨРЧИД л АВЛИГААР ГАРШЧИХСАН байдаг юм” хэмээлээ. Нийгмийн хорт хавдар болсон АВЛИГЫН ҮНДЭС, МӨЧРИЙГ СУГАЛЖ ГАРГАХ олон нийтийн тэмцэлд нь амжилт хүсье. Гадаад харилцааны яамны сайд, төрийн нарийнтай зууралдаж ХОШУУ ДҮРЖ байснаас олон нийтэд тустай зүйлд ХУРУУ НЭМЖ явбал ядаж нэрэнд цэвэр шүү дээ МӨНХ-ЭРДЭНЭ ээ!!!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.59.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин