“ОРГИЛ” сүлжээ дэлгүүр, “Энканто таун” гэх дээд зэрэглэлийн орон сууцны хотхон хороолол барьж бизнесийн салбарын ОРГИЛД ГАРСАН эрхэм бол Баянгол дүүргээс УИХ-ыд хоёр дахь удаагаа сонгогдсон Жамбалын Ганбаатар. Анх УИХ-ын гишүүн болох ЗАМАА ТӨВ ТАВЬСАН нэгэн. Тодруулбал Баянгол дүүрэгт 1,6 км хатуу хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөрөө бариулж иргэдийнхээ итгэлийг өвөртлөн төр түшилцэх ЗАМАА ЗАСЧИХСАН хүн.
Өөрийн нэрийн хуудас болсон авто замтай төдийгүй хувийн хөрөнгөөрөө газар чөлөөлж СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИУЛСАН анхны улстөрч гэхэд буруудахгүй. Ковидын улмаас Засаг төр төсвөө хэмнэж, бүсээ чангалсан хүндхэн цаг үед Ж.Ганбаатар гишүүн мөн л өглөгийн гараа сунгаж Баянголынхоо хүүхэд багачуудын сурч хүмүүжих их үйлсэд хөрөнгө оруулж улсын төсвөөр баригдах СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРЫГ чөлөөлж, айлуудад нөхөн олговор олгосон байдаг. Иргэд сонгогчдоо сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдэж, гарц гаргалгаа олдогоороо АНГИДАА МАНЛАЙЛАГЧ нь. Тэрбээр “Над шиг тойрогтоо ажилладаг гишүүн цөөхөн шүү” хэмээн ам бардам хэлдэг. Үнэн. Түүн шиг хувийн хөрөнгөө ард түмний төлөө зарцуулж, асуудлыг шийддэг гишүүн тун цөөн.
Олон жил бизнес хийж, уналт босолтын гашуун, халуун мэдрэмжийг амсаж туулсан тэрбээр УИХ-аар хэлэлцэж буй бизнесийн салбартай хууль тогтоомжид тун болгоомжтой хандаж, аль болох л хувийн хэвшил, ажил олгогчдыг дэмжсэн заалтыг тусгадаг. Энэ бол юм үзэж, нүд тайлсан, зовлонг нь мэдэрсэн хүний зан. УИХ-аас баталсан ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ чинь иргэдийг, бизнес эрхлэгчдийг ДАРАМТАЛЖ, сөхрүүлж байна хэмээн эрс эсэргүүцэж шүүмжилдэг гишүүдийн нэг. Тийм дээ ч торгох шийтгэхээс урьтаж, сануулж, анхааруулдаг байх заалтыг оруулсан нь баярлууштай зүйл юм.
Иргэдээ өмөөрч, дундаж давхаргынхныг дэмжиж АВЛИГА, АШИГ СОНИРХЛООС ангид байж төр түшилцэх үүргээ нэр төртэй биелүүлж яваа ЖАМБАЛЫН ГАНБААТАР гишүүнд Баянголчууд ам сайтай байна. Түүн шиг өөрөөсөө мөнгө гаргаад өргөн түмнээ тэтгэх сэтгэлтэн олон болбол улс орны хөгжил тэс өөр болчихно. Харамсалтай ХУЛГАЙ ЗЭЛГИЙ хийж, ашиг хонжоо хайгчид л төрд шургачих байгаа юм. Олныхоо төлөө хичээж яваа ОРГИЛЫН ГАНБААТАР гишүүний төрийн ажил цэх шударга байж, төсөв санхүү нь арвижин өсөг ээ!!!
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин