Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сард албан ёсоор эхэлснээс хойш үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхитэй оролцохоо илэрхийлсэн.
Багануур ХК-ийн хувьд 2030 хүртэл хугацаанд “Нэг сая мод” тарьж ургуулахаа батламжилж, бэлтгэл ажлуудаа ханган 2022 онд 10000 мод тарихаар төлөвлөөд, ажлаа эхлээд байна.
Мөн энэ жил мод үржүүлгийн талбай байгуулж жилд нэг зуун мянган үрсэлгээ хийж, үрсэлгээг 3 нас хүргээд байгальд тарихаар төлөвлөсөн. Тиймээс 2022-2024 онд буюу эхний 3 жилд арван мянган мод тариад цаашид жилд зуун мянгаас дээш тоогоор мод тарьж, бойжуулж ургуулна.
Түүнчлэн “Нэг сая мод” тарих ажлын хүрээнд 2022.05.24-ний өдөр компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс Багануур дүүрэгтэй хил залгаа сумдуудын удирдлагуудыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дэлгэрцэцэг, Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, Мөнгөнморьт сумын Засаг даргын орлогч Б.Анхбаяр, сум дундын Ойн ангийн дарга Т.Баатармөнх, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Э.Төгөлдөр, Цэнхэрмандал сумын Засаг дарга С.Золжаргал нар хүрэлцэн ирж хэрхэн хамтран ажиллах тухайгаа санал солилцов. Тухайлбал:
– Дэлгэрхаан сум Хэрлэн Тооно уул, Дэлгэрхаан ууландаа мод тарих
– Цэнхэрмандал сум 1950-д онд уурхайн олборлолт явагдаж байгаад хаягдсан газруудаа нөхөн сэргээж, ойжуулах
– Баяндэлгэр сум шатсан болон хорхойд идэгдсэн ойн зурвасуудаа нөхөн сэргээх
– Архуст сумыг МУ-ын Засгийн газраас газар тариалангийн бүс нутаг болгосонтой холбогдуулан хамгаалалтын ойн зурвас байгуулах
– Мөнгөнморьт сум шинэ тавигдаж буй засмал замаа дагуулж мод тарих зэрэг ажлуудад хамтран ажиллах талаар ярилцаж, хамтын ажиллагааны эхлэл болгон дурсгалын мод тарьлаа.
Олон улсын стандартаар улс орнуудын нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь ой мод байвал зохимжтой гэж үздэг бол манайд найм хүрэхгүй хувь нь ой мод байдаг. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа улс орнуудын тоонд манай улс багтдаг. Тиймээс Багануур ХК-ийн уурхайчин хамт олон бид Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг идэвхийлэн дэмжиж, манлайлан ажиллахаар зэхэж төлөвлөснийхөө дагуу ажлаа эхлээд байна
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин