Баянгол дүүргийн ӨЭМТ-үүдтэй гүйцэтгэлийн гэрээ байгууллаа
Үйл явдал
/
2022-05-27
2022 оны ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ байгуулах үйл ажиллагаанд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Эрүүл мэндийн төвийг төлөөлж Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Түмэндэмбэрэл болон 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Коронавируст (ковид-19) халдварын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажлын ачааллыг үл хайхран сайн ажилласан бүх Өрхийн Эрүүл мэндийн төвийн хамт олондоо талархал илэрхийлье. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжийн асуудлуудыг та бид гурвалсан гэрээгээгээр шинэ түвшинд хүргэх хамтын зорилт тавьж гүйцэтгэлийн гэрээг шинэчлэн байгуулж байгаа юм. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.36.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.