Өдөрлөгийн арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев нээж үг хэлж, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Цэргийн штабын дарга хурандаа Ц.Нацагдорж нар мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид, иргэд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Төрийн цэргийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, чиг үүргээ ард иргэдэд сурталчилж, ЗДТГ-ын Цэргийн штабаас 18 нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх олгох, иргэдэд архивын лавлагаа гаргах зэрэг үйлчилгээ үзүүллээ.
Мөн энэ үеэр Төрийн цэргийн байгууллагуудын хамтарсан урлагийн тоглолт болон Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн дайчид гардан тулааны үзүүлэн тоглолтыг ард иргэдэд хийж сонирхууллаа.
Монгол Улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч 2 офицерыг илгээж байсан түүхтэй. Үүнээс хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20400 гаруй цэргийн алба хаагчид дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэж байгаа юм.
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин