Н.МАНДУУЛ захирал 35 саяар ТАБЛЕТ авсан ч ажил нь сайжирсангүй! Өр нь дарагдсангүй!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-04

Монгол Улсын Хөгжлийн банк зээлдүүлэгч нараасаа төлбөрөө буцаан авч чадахгүй хүндхэн нөхцөл байдалд шилжчихээд байгаа. Өдгөө 9 дэхь гүйцэтгэх захирлынхаа нүүрийг үзэж буй энэ банк цаашид оршин тогтноход ч бэрх болчихоод буй. Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банк дампуурлаа зарлахад бэлэн болчихсон” гэдгийг онцолсон.

Гүйцэтгэх захирал Н.Мандуул тэргүүтэй залуучууд өмнөх удирдлагуудынхаа БУЛХАЙГ ИЛЧИЛЖ, ХОГИЙГ НЬ ШҮҮРДЭХ гэж зүдэр ч яваа. Тэд ч бас зүгээр байсангүй бололтой. Тодруулбал тус банкинд одоо хэрэглэж байгаа компьютер тоног төхөөрөмжийг өргөтгөнө гэх агуулгаар “Ай ти зон” ХХК-аас 17 сая төгрөгөөр 2022 оны 03 сарын 10-нд худалдан авах гэрээ байгуулах эрх олгожээ. Оны өмнө “Аи Ти Зон” ХХК-иас 35 сая 923 мянган төгрөгөөр зөөврийн комюьтер худалдан авсан байна.

Түүнчлэн 2021 оны 12 сарын 31өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул гэрээ байгуулах эрх олгох тушаал гаргаж 35 сая 470 мянган төгрөгөөр “МОНТЕХ ДИСТРИБЬЮШН” компаниас ТАБЛЕТ худалдан авчээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.