Сармагчны цэцэг өвчний тархалт нь дэлхий даяар онц байдал зарлахуйц түвшинд хүрсэн талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс мэдэгджээ.
ДЭМБ-аас сармагчны цэцэг өвчнийг 2007 оноос хойш дэлхий даяар онц байдал зарласан халдварт өвчний жагсаалтад /ковид-19, Зика, H1N1 томуу, полиомиелит, Эбола/ нэмсэн байна.
Сармагчны цэцэг өвчний тархалтыг судалгаанд үнэлгээ хийж, аюулын зэрэглэлийг тогтоох зорилгоор ДЭМБ-ын онцгой байдлын хороо хуралджээ. Мэргэжилтнүүд хурлаар зөвшилцөлд хараахан хүрээгүй ч онц байдал зарлах тухай тунхаглал гаргасан байна.
"Бид олон хувилбартайгаар дэлхий даяар тархах магадлалтай халдварт өвчний талаар маш бага ойлголттой байна. Энэ өвчний тархалтын нөхцөл байдал дэлхийн эрүүл мэндийн асуудал” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлжээ.
Сармагчингийн цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчингийн цэцэг өвчин нь баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.
Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.
-
20 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
20 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин