“МЭДЛЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ-ХОТЫН ИРГЭН” аяны хүрээнд уулзалт хийлээ
Үйл явдал
/
2022-07-26
Нийслэлийн Засаг даргын А/01 дүгээр захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил болгон зарлах тухай” шийдвэр гарсантай холбогдуулан Төвийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “МЭДЛЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ-ХОТЫН ИРГЭН” аяны хүрээнд Нийслэлийн “Хот тохижилтын газар”, “Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар”, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-уудын Шуурхай удирдлагын албаны хамт олныг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хотын инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээний их урсгал засвар, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан хангамжийн үйлчилгээний талаарх танилцуулга, хот нийтийн аж ахуйн үйлчилгээний мэдээ мэдээллийг цахим сүлжээ болон анхан шатны нэгж байгууллагуудаар дамжуулж, иргэд, оршин суугчдад таниулан сурталчлах, мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор хамтарч ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.140.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.