ЗАСАГ ДАРГА ГОУХАН /GIZ/-ИЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ ЮТТА РЕЙХАГ-ыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-07-27

 

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.25/ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг  дэмжих” төслийн  удирдагч Ютта Рейхаг тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

700

 

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг  дэмжих” /PROGRES/ төсөл нь Баян-Өлгий аймагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбарыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд Дэлүүн  суманд бяслагийн үйлдвэр байгуулахыг дэмжин ажиллах зорилгоор манай аймагт PROGRES төслийн удирдагч Ютта Рейхаг албан ёсоор нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар хүрэлцэн ирэн ажиллаж байгаа юм.

700

Уулзалтаар тус бяслагийн үйлдвэрийг малчдын оролцоотойгоор байгуулах, үйлдвэр байгуулахад аймаг, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааны талаар болон хамтарч хийх асуудлыг хөндөж талууд харилцан санал солилцов.

Уулзалтад Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, PROGRES төслийн  мэргэжилтэн Н.Лхагважав, Баян-Өлгий аймаг дахь төслийн хариуцагч Б.Анаргүл нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.