“БИДНИЙ БАХАРХАЛ” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-07-29
     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан 417 дугаар нээлттэй хорих ангиас гавьяаныхаа амралтад гарсан зарим ахмад ажилтнуудын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэх “Бидний бахархал” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээнд бэлтгэл хошууч Н.Доржпүрэв, бэлтгэл ахлах ахлагч Н.Батсайхан нарын ахмад ажилтнууд оролцож, байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж, хүндрэл бэрхшээл, бахархалтай сайхан үеийнхээ талаар дурсамж яриа өрнүүлэн, алба хаагчидтай санал бодлоо солилцлоо.
Мөн энэ үеэр зарим алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.72.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.