Сайншанд сум үүсэн байгуулагдсаны 60, 61 жилийн ой тохиож байна
Үйл явдал
/
2022-07-29
 
Эх орныхоо наран ургах зүгийн дархан хилийн халдашгүй манаа болж, түүхэн замнал, хөдөлмөр зүтгэл, ололт амжилтаараа түүхт 60, 61 жилийн ойгоо угтаж буй Нутгийн түмэн олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Тэртээ 1931 оны хавар аймгийн анхдугаар их хурлыг 23 сумаас сонгогдсон 40 төлөөлөгчтэйгээр “Сайн-Ус” газарт хуралдуулж, аймаг төвлөрөх газрыг Далай Сайншанд хэмээн тогтсон бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 136 дугаар зарлигаар Сайншанд хот хэмээн нэрийдсэн түүхтэй.
Манай аймгийн хувьд хүний хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, төмөр зам, босоо тэнхлэгийн авто замаар холбогдон өндөр технологид суурилсан, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, боловсруулах үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байгаа эдийн засаг нь солонгорсон төвийн бүсийн хөгжлийн тулгуур аймаг билээ.
Ийнхүү хөдөлмөрч бүтээлч нутгийн түмэндээ Дорноговь аймгийн Сайншанд сум үүсэн байгуулагдсан түүхт 60, 61 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
May be an image of 6 people
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.