Х.БОЛОРМАА:Нөхцөл байдлыг бодитоор үнэлж байж үр дүнд хүрнэ
Үйл явдал
/
2022-08-04

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ удаа дүүргийнхээ хойд бүсийн хороодын сургууль, цэцэрлэгт ажиллаж, тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцлаа.

Өнөөдөр төлөвлөгөөний дагуу 248, 150, 283, 159, 175, 166, 282, 281, 130, 171 дүгээр цэцэрлэг, 35, 71 дүгээр сургуулиудад ажиллав.

Эдгээр сургууль, цэцэрлэгүүдэд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дараах ажлууд бүрэн дуусчээ. Тухайлбал:171 цэцэрлэгийн дээвэр, 175 цэцэрлэгийн гадна фасад, 166 дугаар цэцэрлэгийн уурын зуухны байрны дээврийн засвар, гадна шугам сүлжээ, 35 дугаар сургуулийн А байрны урлаг болон спорт заалны сангийн засвар, Ухаалаг ангийн тоног төхөөрөмж, интерьер засал зэрэг байна.

18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 282 дугаар цэцэрлэгийг энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор тооцоолсон боловч өнөөдрийн нөхцөл байдлаар барилгын явц удаашралтай, зогсонги байдалтай ашиглалтад орох боломжгүй байна. Иймд Засаг дарга нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тус цэцэрлэгт хамруулахаар тооцоолсон 240 хүүхдийг бусад цэцэрлэгт хамруулах судалгааг дахин гаргахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Мөн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзах, ажлын явцыг хурдасгах талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Үүний зэрэгцээ Засаг дарга захирал, эрхлэгч нарын санал хүсэлтийг сонсч, нэн шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэх гарц, гаргалгааг тохирч, дүүргийн зүгээс боломжит бүхий л чиглэлээр дэмжин, зарим томоохон ажлыг ирэх оны төсөвт суулгах, сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, гадна дотны эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээнд онцгойлон анхаарч ажиллахыг даалгаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 20-нд биечлэн шалгахаар боллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.