Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний нөөцийг хугацаанд нь бүрдүүлнэ
Үйл явдал
/
2022-08-04
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Засгийн газраас өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 200 мян.тн сайжруулсан шахмал түлшийг 2022.10.01-ний өдрийн дотор бүрдүүлэх чиглэл өгснөөс 2022.08.02-ны өдрийн байдлаар 65 мян.тн-ыг бүрдүүлээд байна. Эрчим хүчний сайд өнгөрөгч 07 дугаар сард гол түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл ажлын явцтай биечлэн танилцсан. Мөн орон нутгийн удирдлагуудтай албан уулзалт хийж, төмөр зам бүрэн ашиглалтад орох хүртэл буюу 2022.09.15-ны өдөр хүртэл автозамаар тээвэрлэх асуудлыг эцэслэн хэлэлцсэнээр мидлинг нийлүүлэлт эрс нэмэгдсэн гэдгийг Тавантолгой түлш компанийн удирдлагууд хэлж байлаа.
 
Сайд Н.Тавинбэх “Жил ирэх тусам сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өсөж байна. Анх 2018 онд 350 мян.тн байсан бол өнгөрсөн өвөл 650 мян.тн болж өссөн. Энэ жилээс Налайх дүүрэгт нэмж борлуулалт хийх болсон учраас багадаа 695 мян.тн-ыг хэрэглэх судалгааг гаргасан. Борлуулалтын цэгийн тоо ч 670 болж нэмэгдэнэ. Мидлинг тээвэрлэлт хэвийн горимд шилжсэн учраас 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх боломжтой. Төмөр замаар мидлинг тээвэрлэлт эхэлбэл байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах юм” гэлээ.
Нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст анхааруулсан. Мөн сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн сонгох, нөөцийг төлөвлөсөн хугацаанд үйлдвэрлэж, бүрдүүлэх чиглэлийг Шадар сайд С.Амарсайхан компанийн удирдлагуудад өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.