Ш.Даш: Хэвтэрт байдаг намайг ЭРҮҮЛ БАЙНА ХЭМЭЭН ҮЗЭЖ асаргааны мөнгөнөөс хасчихлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-04

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Ш.Даш нь хэвтэрт байдаг ба улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн хяналтад ороод олон жил болжээ. Гэвч түүнийг хорооны Халамжийн мэргэжилтэн нь та эрүүл саруул байна гэх үндэслэлээр хандаж төрөөс олгодог асаргааны мөнгөнөөс нь хассан байна. Энэ талаар манай редакцид хандсаны дагуу бид тухайн айлд очиж сурвалчилхад Ш.Даш гуай хэвтэрт байдаг нь үнэн байв. Тэрчлэн өөрийн ачаараа асруулж байна. Ш.Даш ярихдаа "Төрөөс өгдөг хэдэн төгрөгийг минь ямар ч учир шатлгаангүйгээр хаслаа. Гомдолтой байна" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.