Баян-өлгий аймгийн засаг дарга “БҮРЭН МОНГОЛ” төслийн өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцов
Үйл явдал
/
2022-08-06

 Увс аймгийн харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачилагаар хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслөө манай аймагт хэрэгжүүлэхээр Өлгий хотод хүрэлцэн ирж, өргөө цагаан гэрээ өнөөдөр /2022.08.04/ эзэнд нь гардуулж өглөө.

700

   Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” төслийг 21 аймагт хэрэгжүүлж, аймаг бүрээс сайн сайхан амьдрахын төлөө хүсэл, тэмүүлэл дүүрэн яваа залуу гэр бүлийг сонгон, бүрэн тавилгатай монгол гэр болон бусад шаардлагатай эд зүйлсээр хангаж байгаа билээ.

   Тэгвэл өнөөдөр манай аймгаас сонгосон залуу гэр бүлд тусгай захиалгаар хийгдсэн өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Толбо сумын зусланд зохион байгуулагдлаа.

700

   Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Нийгмийн хариуцлагын хүрээнд  энэхүү төслийг санаачлан, залуу гэр бүлүүдийг дэмжин, өргөө цагаан гэртэй болгож гал голомтыг бадрааж байгаа явдалд баярлан талархсанаа илэрхийлж, П.Бүрэнтөгс аваргад ажил үйлс нь Алтай таван богд шиг, амьдралын цагаан зам нь сүүн цагаан гол шиг байх болтугай хэмээн өрөөв. Түүнчлэн энэхүү төсөлд сонгогдон гэр оронтой болж буй залууст баяр хүргэн дурсгалын бэлгээ гардуулахаас гадна, маш зөв хүн сонгогдсон явдалд баяртай байгаа илэрхийллээ. Өргөө цагаан гэрийг Монгол Улсынхаа Батлан хамгаалах салбарт ажиллаж, олон жил хэд хэдэн аймгуудад хуваарилагдан ажиллаж, амьдарч төрийн ажлыг нэр төртэй, хариуцлагатай хашиж, өдий хүртэл тогтсон нэг газарт суурьшилгүй ажиллаж, түрээсийн байрт амьдарч байгаа хөдөлмөрч дүүд гардуулж өгч байгаа явдалд баяртай байна. Аймгийн зүгээс залуу гэр бүлийн өргөө цагаан гэрээ барих газрын асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн юм.

700

    Хэн хөдөлмөрлөж чадна тэр хүнд боломж ирдэг гэдэг. Энэхүү төсөлд сонгогдсон залуу энэ жилээс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт шилжин ирэн ажиллаж байгаа Алпамыс гэдэг залуу юм. Түүний ээж Алдар спорт хорооны тогоочоор насаараа ажиллаж, Хадбаатар, Өсөхбаяр аваргууд зэрэг олон бөхчүүдийг хооллож байсан  түүхтэй аж.

    “Бүрэн Монгол гэр” төсөл 2 дахь аймагт ийнхүү амжилттай хэрэгжиж, Толбо нуурын зусланд нэгэн сайхан залуу гэр бүлд өргөө цагаан гэрийг гаруулан өгч баярлуулав.  Увс аймгаас эхэлсэн төслийн үйл ажиллагаа баруун бүсийн манай аймгаас гадна Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Завхан аймгуудад ирэх өдрүүдэд үргэлжлэх юм

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.