Хувийн болон улсын сургууль, цэцэрлэгт 1.7 их наяд төгрөгийн хувьсах зардал олгоно
Сэдэв, асуудал
/
2022-08-10

Энэ жил улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын нийт 1453 цэцэрлэг, ерөнхий боловсролын 848 сургууль үйл ажиллагаагаа явуулна. Нийт сургуулийн 166, цэцэрлэгийн 476 нь төрийн бус өмчийнх бол төрийн өмчийн 977 цэцэрлэг, 682 сургууль байна. Эдгээрт нийт хувьсах зардал 1.7 их наяд төгрөг төсөвлөгдсөн бөгөөд, төрийн бус өмчийн сургуулиудад 29 тэрбум, цэцэрлэгүүдэд 28 тэрбум төгрөг тус тус хуваарилагдаж байна.

Хуваарилагдаж буй хувьсах зардлын нормативийг энэ оноос Засгийн Газрын 91-р тогтоолын дагуу батлах болсон. Тус тогтоолоор хувьсах зардлыг нэг сая хүртэлх төлбөртэй, нэгээс таван сая хүртэлх төлбөртэй, таваас арван сая хүртлэх төлбөртэй сургууль, цэцэрлэгт олгоно гэдгийг “Боловсролын ерөнхий газар”-ын “Санхүү төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар”-ын Ахлах мэргэжилтэн Д.Тамир мэдээллээ.

Төсөвөөс хуваарилагдаж буй урсах зардлыг тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоогдог.

Сургуулиудад олгогдож буй хувьсах зардлыг нэг хүүхдэд олгогдох жилийн мөнгөн дүнгээр задлан тайлбарлавал:

Бага ангид: 910 мянга

Дунд ангид: 950 мянга

Ахлах ангид: 910 мянга

Тус мөнгөн дүн нь төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулийн хүүхдүүдэд ижил дүнгээр олгогдох бөгөөд сургууль тус бүрт хүүхдийн тооноос нь хамааран харилцан адилгүй олгогдох аж. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.87.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.