Ангиографын эмчилгээ гэдэг нь хавдартай хүмүүсийн хавдрыг тэжээж буй судсыг нь боох, эсвэл түлэх гэсэн эмчилгээг мэргэжлийн эмч нарийн аппаратаар хийдэг ажилбар юм. Хавдрыг түлэх болон хавдрыг тэжээж буй судсыг боох ангиографын эмчилгээ нь хүний биеийг мэс заслын хэмжээнд том нээдэггүй хэр нь томоохон мэс заслын хэмжээний үр дүнг үзүүлдгээрээ давуу талтай.
Тус эмнэлгийн хяналтад ангиографын эмчилгээг хийлгэх шаардлагатай 120 орчим хүн байдаг бөгөөд зөвхөн Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд төдийгүй Хангайн бүсийн аймаг, орон нутгийн иргэд тус эмнэлэгт хандаж, дээрх эмчилгээг хийлгэж байгаа. Ангиографын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% дааж байгаа нь энэ төрлийн эмчилгээг хийлгэж буй иргэдэд маш тустай байгаа. Мөн ангиографын эмчилгээнд олон улсын стандарт, шаардлага хангасан, Япон, Герман улсын брэнд бүтээгдэхүүн болох зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслүүдийг ашигладаг, гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны докторант Х.Дэнсмаа мэдээллээ.
“Эрдэнэт медикал” эмнэлэг нь элэг, цөсний хяналтын эмч, хавдрын ангиографын эмчийн хяналт дор хавдрыг илрүүлж болдог, илрүүлсний дараа хяналт хийдэг эхо аппарат, компьютер томограф, MRI, ангиографын аппарат зэрэг бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оношилгоо, эмчилгээний төрөлжсөн, нарийн мэргэжлийн ганц эмнэлэг юм.
-
18 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
18 цаг 12 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин