БУЛГАН АЙМАГ БАЯН-АГТ СУМ Хануй рашаан & VisitBulgan
Үйл явдал
/
2022-08-13

БУЛГАН АЙМАГ БАЯН-АГТ СУМ Хануй рашаан & VisitBulganБУЛГАН АЙМАГ БАЯН-АГТ СУМ Хануй рашаан & VisitBulgan

Хануй рашааны домог
Монголын ард түмнийг Манж Чин улсын өлмий дор сөгдөж ядарч зүдэрч байх тэр үед Халхын анхдугаар богд өндөр гэгээн Занабазар Манж Чин улсаас нутгаа зорин ирэхдээ Хануй Хүннүн бэлчирээр ирж Хануйд хөндлөн цутгасан булаг рашааныг аравнайлсан домог яриа бий. Үнэхээр гэгээнтэнг агь тарнийн хүч чадал олсон хүн гэдгийг олон түүх гэрчилдэг. Тэр цагаас хойш хүмүүн олны идээ ундаа болж эрүүл мэндийг хамгаалж эрүүлжүүлж байсан энэ рашааныг төвдүүд эзэгнэн Монгол их газар нутагт минь эзэн болж хүмүүн олныг ус рашаанаар эмчилж Монголчуудыг гайхшруулж байсан гэдэг.
Төвд эмчийн босгон дороос ундардаг шидэт ус гэсэн домог яриа ч гарч байсан байна.
200 гаруй жил Монголд ноёрхсон Манжийн ноёрхлын төгсгөл үед төвдүүд эх нутгаас минь зүгээр ч нэг явчихаагүй Хануйгаар овоглосон рашаан булгийг дарж, булж, хаягыг нь устгаж орхижээ.
Том жижиг чулуун дарлагатай булшийг ухаж үзэхэд хөл нь уул өөд өшиглөж, толгой нь урд зүг рүү харуулан булшлагдсан байхыг бодоход урд зүгийн хүн мөн болохыг санагдуулдаг нь төвдүүд энэ газарт амьдарч байсан байхыг нотлох мэт.
Тэр цагаас хойш Хануй рашаан нэгэн үе ил гарч нэгэн үе мартагдсан түүхтэй. Рашааны эх ундарга болсон нар луу харан дүнхийж тогтсон Наран уулын урд өвөрт 32 дуган дацантай зурхайн шашны хүрээ байсан их туурь бий.
Зүүн талаараа Гулгаа хэмээх онгон догшин лус савдагтай буруу үйл үйлдсэн байхад 3 хоног дотор барин тавин хариугаа авчихдаг уул.
Баруун талаараа сөнөсөн галт уулын тогтоц тогоотой. Хүйс мандал уул байршсан байдаг. Хануйн голын хүрэм галт уулын тогтоцтой.
М.Цагаач "Хануй рашаан" товхимолоос 2011.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.143.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.