Цэцэрлэгийн насны 80.886 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдлээ
Үйл явдал
/
2022-08-17
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас "E-Mongolia" aппликейшн ашиглан хийж буй. Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 16-ны өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 80.886 хүүхдийн бүртгэл амжилттай хийгджээ.
Тодруулбал: Чингэлтэй дүүрэг 6.282, Багануур дүүрэг 1.094, Багахангай дүүрэг 175, Баянгол дүүрэг 12.667, Баянзүрх дүүрэг 21.935, Налайх дүүрэг 1.921, Сонгинохайрхан дүүрэг 16.613, Сүхбаатар дүүрэг 7.145, Хан Уул дүүрэг 13.054 хүүхдийн хүсэлт Е-Mongolia системд илгээгдээд байна.
Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.