Эх орон 36 хүүхэд хөгжлийн арга хэмжээ эхлэхэд хоёр хоног үлдлээ
Үйл явдал
/
2022-08-18
“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Шонхор зусланд наймдугаар сарын 19-23 ны хооронд зохион байгуулах гэж байна.
 
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болох 200 хүүхэд оролцож, эх орон, түүх соёлоо хайрлан хамгаалах аливаа саад бэрхшээлийг даван туулах, бусдын өмнө хариуцлага хүлээх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх 36 цагийн сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагаанд хамрагдах юм. Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод багтсан эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Эх орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан Хамгаалах Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой Байдлын ерөнхий Газар, Монголын зуслангуудын холбоо болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулна.
6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
10 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс, гадаа ба "ARMY" гэсэн бичвэр нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.52.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.