ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК-ийн агуулах, засварын төвийн өргөтгөлийн нээлт болов
Үйл явдал
/
2022-08-18

Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй үед ажлын байраа хадгалж, улмаар Канад болон Япон Улсаас нэмэлт хөрөнгө оруулалт татаж, 2021 онд өөрийн засвар, сэлбэг агуулахын төвийг шинэчлэн засаж, үйл ажиллагаагаа тэлсэнд нь компанийн хөрөнгө оруулагчид, удирдлагууд, нийт ажилтнуудад баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр, уул уурхайн үйл ажиллагааны тогтвортой, найдвартай, үр ашигтай, өндөр бүтээмжтэй байдлыг хангахад Япон Улсын Сумитомо корпораци болон Канад Улсын Си Эм Си эквипмент компанийн хөрөнгө оруулалттай Трансвест Монголиа ХХК-ийн нийлүүлж буй Комацү брэндийн тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээ чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцолсон.

Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021 онд Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн ил уурхайн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг Трансвест Монголиа компани амжилттай хийж, гүйцэтгэжээ.  

Тус компанийн шинэ байгууламжид Лазер болон Cи Эн Си дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат машины цех, Монгол дахь цахилгаан мотор засварын хамгийн том VPI  буюу Вакуум даралтаар нэвчүүлэх технологи, цахилгаан моторыг тэнцвэржүүлэх болон сэргээн засварлах засварын хэсэг, том оврын механик эргэлтийн төхөөрөмж бүхий эд ангийн дахин үйлдвэрлэл, сэргээн засварлах цех зэрэг засвар, үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Засварын хэсэг бүрт бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын явцыг хурдасгах таазны өргөгч кран тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Комацу техникийн мэргэшсэн засвар үйлчилгээний баг хамт олон ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.143.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.