Нас барсан даатгуулагч (тэтгэвэр авагч)-д нийгмийн даатгалын сангаас Үзүүлэх үйлчилгээнүүд
1. Оршуулгын тэтгэмж
Даатгуулагч (тэтгэвэр авагч) нас барсан тохиолдолд түүний оршуулгад зориулан ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгоно.
a. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйл:
20.1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч нас барахад түүний ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгоно.
20.2.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацаа харгалзахгүйгээр ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгоно.
b. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 211 дүгээр зүйл:
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн НДҮЗ батална гэж заасны дагуу НДҮЗ-ийн 2016 оны 16 дугаар тогтоолоор баталснаар 1 000 000 төг байна, НДҮЗ-ийн 2022 оны 4 дүгээр тогтоолоор баталсаны дагуу 2023.01.01-ээс эхлэн 2 000 000 төг, амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн бол 3 500 000 төг болно.
Жич: Даатгуулагч (тэтгэвэр авагч)-ийн оршуулгын тэтгэмжийг ар гэрийнх нь хүн өөрийн баримт бичгийн хамт Буян төв дээрх нэг цэгийн үйлчилгээний төв, нийслэлийн 9 дүүргийн НДХ-үүдээс авах боломжтой. Оршуулгын тэтгэмжийг даатгуулагч (тэтгэвэр авагч)-ийн нас барсны гэрчилгээг үндэслэн олгоно.
2. Нас барсны дараагийн сарын тэтгэвэр
Хэрэв тэтгэвэр авагч (өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны) нас барсан бол түүний нас барсан сарын болон нас барсны дараагийн сарын тэтгэврийг бүрэн олгоно.
a. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйл:
“Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.”
b. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл:
“Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгоно.”
c. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл:
“Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.”
Жич: Тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн сарын тэтгэврийг түүний ар гэрийнх нь хүн өөрийн баримт бичгийн хамт тэтгэвэр авч байсан аймаг, дүүрэг, сумын НДХ (байцаагч)-т нь хүсэлт гаргаад авах боломжтой.
3. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Даатгуулагч (тэтгэвэр авагч) нас барсан бол түүний түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.
a. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйл:
“Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй доор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;
2/ хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
3/ тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү;
4/ эрэгтэй нь 6О, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
5/ найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас,хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
Жич: Нас барсан даатгуулагч (тэтгэвэр авагч)-ийн дээр дурдсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд баримт бичгийн хамт харьяа аймаг, дүүрэг, сумын НДХ (байцаагч)-т хүсэлт гаргаад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой.
4. Аль өндөр тэтгэврийг сонгох эрх
Нас барсан тэтгэвэр эавагчийн 55/60 нас хүрсэн эхнэр/нөхөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож болох бөгөөд өөрийнх нь авч байгаа тэтгэврээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр энь өндөр гарвал өөрийн тэтгэврийг зогсоож тэжээгчээ алдсаны тэтгэврийг насан туршдаа авч болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл:
“Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй.”
Бид мэдээлэлгүйн улмаас төрийн үйлчилгээнүүдийг бүрэн гүйцэт авч чадахгүй хохирох тохиолдол байдаг. Иймээс иргэдийг мэдээллээр бүрэн гүйцэт хангах нь Төрийн албан хаагч нэг бүрийн үүрэг юм. Үүнийг л бид сайн ойлгож, хэрэгжүүлж чадах юм бол улс орны хөгжил, иргэдэд маань ач тустай, хэрэгтэй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.237.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
15 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин