Монголбанк 2022 оны 8-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төрөөс мөнгөний талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн заалтуудын хүрээнд “Уул уурхайн бус экспорт, аж үйлдвэржилтийг дэмжих дунд хугацааны бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт” сэдэвт танхим болон цахим хосолсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Оролцогчдын зүгээс уул уурхайн бус салбарын экспорт, аж үйлдвэржилтийн хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурьдан, экспортын үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгарч хүндрэлүүд, хамтран нэгдэн ажиллах боломж болон бусад олон асуудлуудыг хөндөж хэлэлцэв. Харин уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилтийн хэлэлцүүлэг нь хоёрдох жилдээ зохиогдож буй бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцож, цаашид батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлүүдийг энэ холбоосоор татан авах боломжтой.
Сэдэв: Уул уурхайн бус экспорт, аж үйлдвэржилтийг дэмжих дунд хугацааны бодлого
- “Хөгжлийн дунд хугацааны зорилтод хөтөлбөрүүд” – Ж.Ганбаяр (Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга)
- “Бизнесийн орчинтой холбогдох судалгаануудын товч үр дүнгийн танилцуулга” – О.Түмэн-Амар (МҮХАҮТ-ын Судалгааны Институтийн дарга)
- “Уул уурхайн бус экспортлогчдын өнөөгийн байдал: Түүвэр судалгааны үр дүнгийн танилцуулга” – Ц.Цэрэндаваа (Монголбанкны Судалгаа Статистикийн газрын эдийн засагч)
- “Improving the Business Environment for Competitiveness and Economic Recovery” – Тиласони Бенжамин Мусуку (Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн)
Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт
- “Тогтвортой ногоон санхүүжилтийн хэрэгжилт одоо ба 2030 он хүртэлх санхүүгийн салбарын ажлын төлөвлөгөө” – Э.Нандин-Эрдэнэ (ТоС Холбооны Бодлого ба хамтын ажиллагаа хариуцсан Ахлах менежер)
- “Уур амьсгалын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл ба цаашдын боломжууд” – Ж.Чойханд (Уур амьсгалын ногоон сангийн үндэсний зохицуулагч) А.Нарангаравуу (БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэргэжилтэн)
- “Засгийн газрын тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж” – Н.Ундраа (Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн зөвлөх)
- “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” – Т.Дэлгэрнаран (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төслийн үндэсний зохицуулагч)
-
16 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
16 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин