Сонгинохайрхан дүүргийн 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ
Үйл явдал
/
2022-08-19
Нийслэлийн хэмжээнд нийт 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдсан байна.
 
700
Харин Сонгинохайрхан дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Тодруулбал, долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан юм.
Мөн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.
700
"Шинэ барилга" компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн нэг блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тус орон сууцанд дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрхийг оруулсан бөгөөд ингэснээр дараагийн барилгыг барих боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.