Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсээс “Урт хугацааны тусламж, үйлчилгээний загвар боловсруулах” бэлтгэл ажлын хүрээнд харилцан мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөц хөгжлийн болон Магадлан итгэмжлэлийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгийн холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, болон Ерөнхий мэргэжил, Сэргээн засал судлал, Сувилахуй, Сэтгэц, Хүүхэд, Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар урт хугацааны тусламж, үйлчилгээний хууль, эрхзүйн байдал, олон улсын туршлага, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй бүс нутгийн ТТ-9928 "Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн талаар мэдээлэл хийж харилцан санал солилцож, цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойллоо.
-
15 цаг 39 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
15 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин