Хувцас үйлдвэрлэлийн салбарын кластерын хөгжлийг хэлэлцэв
Үйл явдал
/
2022-08-21

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо хамтран BEST хөтөлбөр, Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэй “Хувцас үйлдвэрлэлийн салбарын кластерын хөгжил хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 9-р зүйлд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний кластерыг дэмжих гэж тусгасан байдаг. Өнөөдрийн хэлэлцүүлгээр төр, хувцас үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаач, мэргэжлийн холбоод хувцас үйлдвэрлэлийн салбарын кластерын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон “Кластерын  ангилал тогтоох журам”-ын талаар хэлэлцэж холбогдох саналуудыг гаргалаа. 

 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАСЫГ МОНГОЛДОО КЛАСТЕРААР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцасыг монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, арьсанд элдэв харшил сөрөг нөлөө үзүүлэхгүй, материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн өндөр түвшинд эх орондоо кластераар үйлдвэрлэж байна. Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бөгөөд кластер үйлдвэрлэлийг төрийн байгууллага, цэцэрлэгийн багш, эрхлэгчид дэмжиж байна. Монголд үйлдвэрлэж буй футболкыг 100 хувь хөвөн даавуун материалаар хийжээ. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерын эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй, шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул эвхэж хураахад хялбар байдлаар шийдсэн гэдгээрээ онцлогтой болохыг үйлдвэрлэгчид хэлж байлаа. 

700
Харин шортыг дэлхийн спорт хувцасны брэндийн материалаар эх орондоо үйлдвэрлэжээ. Биеийн тамирын хувцасны шорт бүдэг өнгөтэй байдаг. Учир нь футболкны өнгийг илүү тод харагдуулах, ялгаж өгөх, багшийн анхаарал төвлөрөлд эерэг ач холбогдолтой бөгөөд нүдэнд ачаалал бага өгдөг байна. 
Даавуун торыг асран хамгаалагчид худалдан авалт хийх, оёдолчноор оёулах ажилд цаг зарцуулахгүй, цаг хугацаа, санхүүгээ хэмнэхээс гадна дүүрэг, цэцэрлэгийн нэр, таних тэмдэг хэсгийг тэмдэглэж өгсөн байна

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.