Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.17/ “Мэргэн сайд” Төрийн бус байгууллагын тэргүүн түүхийн ухааны доктор, профессор Г.Энх-Амарыг хүлээн авч уулзлаа.
2022 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн тэгш ой тохиож байгаа билээ. Энэхүү ойд зориулаад Мэргэн сайд НҮТББ нь Хэрэйдийн Тоорил ханы тухай баримтат уран сайхны кино бүтээж байгаа бөгөөд энэхүү киногоороо Монгол ба Казах хоёр үндэстний түүх соёлын үнэт зүйлсийг зөв талаас нь харуулах, Нүүдэлчдийн түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, баримтжуулах үүднээс уг киноны зураг авалтын ажлаар Өлгий хотноо хүрэлцэн иржээ.
Тэрээр уулзалтын эхэнд доктор, профессор Г.Энх-Амар “Монгол нутагт амьдарч буй Казахууд нь эртний Монгол овог аймгуудын үргэлжлэл бөгөөд Нууц товчоонд нэр дурдагдсан Найман, Мэргэд, Хэрэйд, Хонгирад зэрэг аймгийнхан өнөө хэр байна. Түүний дотор Монгол нутагт байгаа нь Хэрэйд овгийнхон ихэнх хувийг бүрдүүлж буй тухай дурдлаа. Монголд буй казах түмэн нь Эртний нүүдэлчин овог аймгуудын үргэлжлэл тул хүмүүст зөв мэдээлэл өгөх нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдэж байна. Зарим судлаачид Хэрэйд аймаг нь одоогийн казах үндэстэн доторх Керей аймаг биш мэтээр үгүйсгэдэг. Иймд бид монгол казах хоёр угсаатан үндэстний түүх соёлыг үнэн зөв талаас нь харуулах, таниулах, түүхэн талаас баримтжуулах, монгол хэрэйд хоёр үндэстэн угсаатан цаашлаад монгол казах үндэстэн угсаатны хувьд адил бөгөөд эсгий туургатан нүүдэлчин овог аймгуудын нэг юм гэдэг түүх соёлыг харуулахыг зорьж уг киног бүтээж байна. Баян-Өлгий аймагт амьдарч байгаа казахуудын ихэнх хувийг Хэрэйд овог эзэлдэг. Иймд зураг авалтын зарим хэсгийг авч, баримтжуулахаар танай аймгийг зорин ирлээ” хэмээн танилцуулав.
Үүнтэй холбогдуулан уулзалтын үеэр аймгийн Засаг даргаас Баян-Өлгий аймагт амьдардаг Казах, Урианхай, Захчин, Дөрвөд, Тува, Халх болоод Хэрэйд овгийн тухай богино хэмжээний ярилцлага авлаа.
Уг кино бүтээлд түүх соёлыг үнэн зөвөөр харуулахаас гадна 12, 13 дугаар зууны түүхийг голлон харуулж 13-р зуунаас хойш өнөө хүртэлх түүхийг товчхон өгүүлэх юм. Уг бүтээлийг баримтжуулах үйл явцад аймгийн Засаг дарга, аймгийн удирдлагууд дэмжлэг үзүүлж байна.
-
15 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
15 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин