Г.ЗАНДАНШАТАР: Бодлого л хүрэх газарт хүргэнэ, гагцхүү зөв бодох нь чухал
Үйл явдал
/
2022-08-23

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрхэм гишүүд ээ, Улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээсээ хүсье. “Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэсэн Франсуа Миттераны үг байдаг. Монгол хүн бүхэн, түүний дотор ард түмнийхээ элч төлөөлөл болсон Эрхэм гишүүд Та бүхэн ч гэсэн Монгол Улсынхаа бадран мандах гэрэлт ирээдүйг мөрөөдөж байгаа. Түүнд богино хугацаанд хүрэх боломж ч бидэнд бий. Тиймээс “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн бас нэгэн мэргэн үгийг санаж, төр засаг, түмэн олноороо нэгэн зүгт харж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтрахыг чуулганы хүндэт индрээс дахин уриалъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.232.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.