Улсын аварга шалгаруулах "Дөл-2022" тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцох " Цасны Барс" баг бэлтгэлээ бүрэн хангалаа
Үйл явдал
/
2022-08-23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.
 
Тус тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дөл” тэмцээнд тэргүүн байр болон дэд, гутгаар байранд шалгарсан ерөнхий боловсролын 124, 105, 65 дугаар сургуулийн сурагчдаас бүрдсэн "Цасны барс" баг энэ сарын нэгнээс Үндэсний аврах бригадад байрлан Батлан хамгаалах сайдын 50 дугаар тушаалаар батлагдсан удирламжийн дагуу тэмцээний бэлтгэлээ ханган наймдугаар сарын 21-ны өдрөөс Зэвсэгт хүчний сургалтын төвд байрлан бэлтгэлээ хангаж байна.
Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих бөгөөд Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байна. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдөхөөр бэлтгэж буй юм. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу баг тамирчдын бэлтгэлтэй танилцан, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
3 хүн ба гадаа нарын зураг байж магад
17 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад
4 хүн, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.