Байгаль орчны судалгааны ажлууд хийгдлээ
Үйл явдал
/
2022-08-25

Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Салхитын мөнгө-алтны ордыг ашиглах төслийн байгаль орчны үндсэн бичиг баримтуудыг 2022 онд шинэчлэн боловсруулах ажлыг үндэслэлтэй гүйцэтгэх, хаалтын менежментийн төлөвлөгөөний байгаль орчинтой холбоотой бүлгүүдийг боловсруулахад шаардлагатай байгаль орчны суурь төлөв байдлын судалгааг боловсруулах зорилгоор Байгаль орчны бүх төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг 2022 оны 06 дугаар сарын 25-наас 2022 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд цогц байдлаар мэргэжлийн эрх бүхий үндэсний зөвлөх компаниудтай хамтран хийж гүйцэтгэлээ.

 

700

Уг судалгааны ажлуудын хүрээнд Салхит уурхайн үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнд ашиглаж буй гүний худгуудаас дээж авах, хаягдлын далан болон худгуудын ойролцоох байгаль орчны мониторингийн худгуудын түвшинг хэмжих хаягдлын далан, цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал уснаас дээж авах, шимт хөрсний овоолгыг стандартын дагуу байгуулах, хөрс, ургамлын бичиглэл хийх, зэрэг ажлуудыг газар дээр нь хийж гүйцэтгэсэн бөгөөд Төлөв байдлын судалгааны шатанд нөлөөллийн бүсийн малчин өрхүүдээс судалгааны асуумжийн дагуу шаардлагатай судалгааг авч ажиллалаа. 

700

 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан орчны хяналт шинжилгээний судалгаа, дээжлэлтүүдийг хийж өмнөх онуудын судалгаануудад тулгуурлан нарийвчилсан үр дүнгүүд гарах нөхцөл бүрдэж байгаа юм.

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.