Ө.ШИЖИР: Ажлаа хийвэл ХИЙСЭН ШИГ ХИЙЕ, чадахгүй бол өгье
Үйл явдал
/
2022-08-25
АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч Ө.ШИЖИР Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өглөө

Монгол Улсын Дээд Шүүхэд намын даргыг бүртгүүлэхдээ, бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь өгөх шаардлагатай байдаг. АН-ын тухайд гэрчилгээгүй, тамгагүй гэж яригддаг үүднээс тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал АН-ын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь таницуулан Монгол Улсын Дээд Шүүхэд намын дарга бүртгүүлэх хүсэлтээ өглөө.

И.Мөнхжаргал: Энэ цаг үед АН-ын залуучууд өөрсдийн эв нэгдлийг мөн АН-ыг цаашид хэрхэх тухай ярилцаж байна. Яагаад гэвэл сөрөг хүчин хүчтэй байхгүй бол энэ мэт сайд болох гэсэн хэдэн хүмүүсийн захиалгыг биелүүлдэг Үндсэн Хуулийн Цэц нь Үндсэн Хуулийн төрийн эргэлтийг хийдэг муйхар, бүдүүлэг арга олжээ. Өнөөдөр улстөр хийх гэж байгаа бол Үндсэн Хуулийн хүрээнд хийдэг баймаар байна. Тухайлбал Үндсэн хуульд байгаа заалтыг сольж, хольж, тус хуулиар олгогдсон АН-ын гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрх, намын даргаа чөлөөтэй сонгох эрхүүдэд халдаж байна. Тиймээс Дээд Шүүхэд хүсэлтээ өглөө. Үүнийг хуулийн хугацаанд шийдэж өгнө гэж харж байна.

Ө.Шижир: АН-ын ээлжит бус их хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо, АН-ын улс төрийн зөвлөл хуралдсан. Хурлаар миний биеийг АН-ыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, Тэргүүн дэд дарга гэх албан тушаалд томилсон. Өнөөдөр АН-ыг хэн нэгэн өөрийн хувийн эрх ашгийн төлөө төлөөлдөг нөхцөл байдлаас салах ёстой. Үүний тулд АН-ын залуучууд тус үйл ажиллагаанд оролцож байна. Энэхүү намыг үгүй болчихсон мэт байгаа байр суурийг зарим улс төрийн нам, улстөрчид санаатайгаар илэрхийлж байна. Үнэндээ тийм юм байхгүй.

Ө.Шижирийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгох ажилд АН-ын 1416 гишүүн оролцсон байна. Улмаар нийт гишүүдийн 97 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын Дээд Шүүхэд хүсэлтээ өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.