Пипл Ин Нийд /People in need/ Олон Улсын Төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгч ноён Тим Женкис Вилсоныг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-08-25
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Пипл Ин Нийд /People in need/ Олон Улсын Төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгч ноён Тим Женкис Вилсоныг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улсад ажиллах хугацаандаа олон нийтийг чадавхжуулах, тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилласан тэрээр Югослав Улсад томилогдон ажиллахаар явах гэж байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын Үндэсний Статистикийн хорооны дарга байх үедээ хамтран хийсэн олон судалгааны ажил үр дүнтэй болсныг дурссан. Тэрээр, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамгийн ойр сэтгэл гарган ажилласанд талархал илэрхийллээ. Тухайлбал, Цар тахлын үед хүнд нөхцөл байдалд орсон дотуур байранд амьдарч байгаа оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүмүүст хүнс тэжээл ахуйн хэрэглээний тусламж үзүүлсэн нь томоохон дэмжлэг болсныг онцолсон. “Биднийг Олон Улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гүүр болж өгсөнд дахин талархаж буйгаа илэрхийлье” гээд шинээр томилогдсон ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.